Цаг үеийн мэдээ

Коронавирусын цар тахал эхэлснээс хойш Автсралийн хотууд ээлж дарааллан хөл хорионд орсоор энэ удаад South Australia мужийн Адилейд хот дэлхийн бас нэгэн хатуухан хөл хориог тогоож байна.

Урьд шөнийн 00 цагаас эхлэн тус мужид 6 хоногийн хөл хорио тогтоож, эрт эхлүүлсэн хөл хорио илүү үр дүнтэй байдаг учраас ийнхүү шийдвэрлэж буйгаа тайлбарласан байна. Одоо тус мужид зөвхөн хүнсний дэлгүүр, согтууруулах ундааны дэлгүүр, эрүүл мэнд, сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ, шатахуун түгээх газрууд л ажиллана. Мөн нэн чухал шаардлагатай ажил эрхлэх хүмүүсийн хүүхдийг л авахаар сургууль, цэцэрлэг ажиллаж байна. Бусад бүх бизнесийг хаалаа.

Нэг айлаас нэг л хүн өдөр нэг удаа шаардлагатай зүйлс авахаар гэрээс гарах эрхтэй.

Хурим, оршуулгын ёслолыг хоригложээ.

Зарим хориг нь Мельбурн хотынхоос хатуу байгаа ч гэрээс гарахдаа заавал макс зүүхийг шаардахгүй, зөвхөн уриалж байгаа юм байна.

Adelaide хотын suburb-ын supermarket-ууд ажлын өдрүүдэд 24 цагаар ажиллаж, бямба гарагт орой 9 цаг хүртэл, ням гарагт өглөө 9 өөс орой 9 цагийн хооронд ажиллана. Энэ цагийн хуваарийг 14 хоногийн турш баримтлах аж.

Ийнхүү хөл хорио тогтоосонтой холбоотой худалдан авалт ихсэж байгаа ч хөл хорионы үеэр хүнсний дэлгүүрүүд ажиллаж, хангамжийг хэвийн байлгах учраас айж сандрах хэрэггүй гэж сануулж байна.

Эх сурвалж:

https://www.abc.net.au/.../sa-toughest.../12897542

Таны сурталчилгаа