Цаг үеийн мэдээ

АНУ-ын өмнөх ерөнхийлөгч Д.Трамп Афганистан улсаас цаашлаад ойрхи дорнодоос цэргээ татна гэж сонгуулийн өмнө хэлж ярьж байсан ч ажлаа аваад эрх мэдэл нь хүрээгүй, конгрессийн гишүүдийн далд бизнес, АНУ-ын газрын тосны дайн, ам.долларын ноёрхол зэрэгт нам даруулсан. Д.Трамп цэргээ татаж чадаагүй. Харин өнөөдөр НАТО-гийн улс орнууд Афганистан улсаас цэргээ татах тал дээр байр суурь нэгтэй байгаа бололтой. Ирэх тавдугаар сарын 1-нээс эхлээд шат дараалалтай цэргээ татаж эхлэх тухай Брюселд болсон уулзалтаар шийдсэн аж. 

 

Эх сурвалж: https://ria.ru/20210414/nato-1728324853.html

Таны сурталчилгаа