ДЭМБ-аас хийсэн халдварын судалгаа, урьдчилсан тооцоолол, вакцинжуулах ажлын явц, улс орнуудын харилцан адилгүй эдийн засаг болон вакцины бизнесийн компани зэрэг олон талын үр дүн ирээдүйд болох гарз хохирлын хэмжээг тодорхойлох гэж оролджээ. Тэгвэл яг өнөөдрийн байдлаар манай дэлхийн нийт хүн амын хэдэн хувь нь халдвараас болж амиа алдахыг урьдчилан тооцоолох боломжгүй буюу тодорхой бус байгааг онцолжээ.
Эдийн засаг тааруу улс орнууд вакцинаа авч чадахгүй, авсан вакцинаа хийх явцад халдварын тархалтын өсөлтийн хурдыг гүйцэхгүй байгаа нь гамшиг ямар хэмжээнд байхыг хэлж мэдэхгүйтэй адил байна. Мөн улс орнуудын нэгдмэл байдал сүүлийн 5 жил аймшигтай нурж, дэлхийн хэмжээний дайн, эсэргүүцэл сүйрлийн өмнөх шат руу бага багаар явж байгаа муу мэдээ ч байгааг нуусангүй. ДЭМБ-аас хүн бүрийн эрүүл мэнд рүү чиглэж ажиллаж байгаа ч улс орнууд өөрсдөө бас хариуцлагатай байхыг анхааруулсаар байна. Гол нь хийж байгаа вакцины хувьд тийм ч найдвар төрүүлэхгүй байгаад гол учир. Тиймээс эрдэмтэд, судлаачдыг вакцины хөгжүүлэлт дээр ахин дахин ажиллахыг хүсэж байгаагаа уламжилжээ.
Эх сурвалж: https://abcnews.go.com/International/warns-global-surge-covid-cases-deaths-world-approaches/story?id=77090038