ОХУ-ын төрийн тэргүүн В.Путинг АНУ-ын улс төрч, иргэдийн төлөөлөгч байсан Бэрни Сандерс шүүмжилсэн байна. Тэрээр сөрөг хүчний тэргүүн А.Навальныг дэлхий нийтийн өмнө алж байгаа талаар өгүүлж, энэ бүхэнд В.Путин буруутай талаар ярьжээ. Эх үүсвэр нь тодорхой бус маш их хөрөнгө, авлига зэрэг нь нууцлалтай, нууцын зэргээс арай хийж дэлхий нийтэд цацаж байхад цацсан хүнийг нь шоронд хатааж байгаа нь ОХУ ардчиллаас үлэмж ухарч, нийгэм нь илүү харгис болж байгаа талаар тэрээр шүүмжилж байсан удаатай. Харин нөхцөл байдал ямар гэдгийг баттай мэдэхгүй ч бидэнд байгаа мэдээллээр А.Навальный төрийн тэргүүний эсрэг, нэг намын эсрэг хүчтэй тэмцэж байгаа нь үнэн. Шоронд биеийн байдал тун хүнд, өнөө маргаашгүй байгаа гэх түүнийг яаж байгаа талаар санаа зовж буй олон сая орос иргэд ч байгааг энд дурдах нь зүйтэй.
Эх сурвалж: https://www.businessinsider.com/bernie-sanders-putin-murdering-navalny-in-front-of-the-world-2021-4