Цаг үеийн мэдээ

Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хийсэн тайлбарт  ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар няцаалт өгч байна. Тэрбээр "Ярилцлагыг нь үзсэн, их сандарсан байна лээ. Өөрөөр хэлбэл харийн нутагт харийн компанийн PR  хийж буй ядмагхан яриа байсан. МУ-ын Засгийн газрын ажлын хэсэг хөрөнгө оруулалтын гэрээ, оюу толгойн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаад бараг 6 сар болж байна. Бага багаар ахиц гарч байгаа. Бүр ойлголцохгүй ч зүйл байна.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн ярьж буйгаар зөв зүйтэй зүйлийг 8 жилийн өмнө эхлүүлж гэсэн. Би үүнд эсрэг бодолтой байдаг. Дубайн гэрээ далд уурхайн санхүүжилтын төлөвлөгөө бол Оюу толгой төслийн, үр өгөөжийг эрс дордуулсан гэрээ төлөвлөгөө. Тухайлбал ил уурхайн бүтээн байгуулалтын зардал 1,1 тэрбум доллараар хэтрээд байсныг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан юм. Ийм байхад яагаад хөндлөнгийн шинжээчид томилж өнөөдрийнх шиг нөхцөл байдлыг үүсгэж болоогүй юм. Яагаад тэр асуудлаар арбиторт маргаан үүсгээгүй юм. 

Хоёрдугаарт, татвартай холбоотой өнөөдрийн маргааныг тэнд тавьсан юм. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгжийн орлогын албан татварын маргааныг хүлээн зөвшөөрсөн юм. Хамгийн аймшигтай зүйл нь Оюу толгойн олборлолтоос зөвхөн алт, зэсэд ашигт малтмал ашигласны татварыг тавина, бусад ашигт малтмалаас татвар авахгүй гэсэн шийдвэр гаргасан. 

Далд уурхай буюу энэ их өндөр өртөгтэй төслийг зээлийн санхүүжилтээр зөвшөөрсөн. Богинохон тоо хэлье. Төслийн санхүүжилтын зээлийн хүү нь 9,9 хувь буюу 10 хувийн хүүгээр энэ том төслийн зөвшөөрлийг олгосон гэсэн үг. Ахиж хэлэхэд, харийн нутгаас харийн компаний ПР маркетинг хийж суухаар ирж элгэн садандаа энэ төслийг Монголчуудад ашигтай байх тал дээр анхаар" гэв.

 

Таны сурталчилгаа