УИХ-ын гишүүн асан С.Жавхлан Засгийн газар, УИХ огцрохыг шаардаж төв талбайд суулт зарлаад 17 хонож байгаа.
11 сарын 1-ний шөнө түүний биеийн байдал муудаж яаралтай тусламж авахаар эмнэлэгт хүргэгджээ.
Энэ тухай түүний цахим хуудаст : "МУГЖ С.Жавхлан нуруу нь татаж, хамраас нь цус гараад биеийн байдал нь муудаж яаралтай тусламж авахаар явлаа. Бидний тэмцэл дуусаагүй удахгүй бүх хүчээ нэгтгэж эргэж заавал гарч ирнэ" хэмээн нийтлэгджээ.