Цаг үеийн мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 300 дахь хоног энэ сарын сүүлчээр болно. Засгийн газрын 100 болон 200 хоногоор ажлаа тайлагнаж томоохон хэмжээний хэвлэлийн бага хурал хийж байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаад мөн адил 300 хоногийн ажлаа тайлагнахаа мэдэгдлээ. Тэрбээр энэ сарын 25-26-ны өдрүүдэд сэтгүүлчидтэй уулзаж ажлын тайлангаа танилцуулах аж.

Л.Оюун-Эрдэнэ энэ оны нэгдүгээр сарын 27-нд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдож, улмаар Засгийн газрын гишүүд нэгдүгээр сарын 29-нд УИХ-д тангараг өргөж, Засгийн газар бүрэн бүрэлдсэн билээ. 

Таны сурталчилгаа