Цаг үеийн мэдээ

Амьтан судлаач В.Ф.Ладыгин 1899 онд Шар хулсны баян бүрдэд мазаалайн мөрийг үзсэний дээр Цагаан богд уул, Хөх Төмөртийн ууланд ямар нэг баавгай байдаг тухай өөрийн судалгааны тайландаа 1900 онд бичсэн нь мазаалайн тухай бичгээр үлдээсэн анхны баримт юм. 

Дэлхийд ховордсон "Говийн баавгай" буюу Мазаалайг хэрхэн хамгаалах, өсгөх талаар БОАЖ-ын Дэд сайд Г.Түвдэндорж, Ховор амьтдын судалгаа, менежментийн нийгэмлэгийн тэргүүн, доктор Б.Мижиддорж, ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн захирал, доктор, профессор И.Түвшинтогтох, Мазаалай баавгайг хамгаалах төслийн зохицуулагч, судалгааны багийн ахлагч доктор Л.Амгалан, Мазаалай хамгаалах сангийн тэргүүн А.Баясгалан зэрэг эрдэмтэн, судлаачдын төлөөлөл, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга А.Энхбат болон албаны бусад төлөөлөл уулзлаа. 

Монгол улсын нэн ховор амьтан Мазаалай баавгайг хамгаалах талаар өмнө хийсэн судалгааны дүн, хамгааллын чиглэлээр тулгамдаж буй асуудлууд болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж байна. 

Таны сурталчилгаа