Хамасын бүлэглэлийн албаны хүн болох Басем Наим Ал Жазирад өгсөн ярилцлагадаа Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетанияху Палестин хоригдлуудыг суллах ажлыг хойшлуулсан нь Газын зурваст гал зогсоох хэлэлцээрийг "санаатайгаар удаашрууллаа" хэмээн буруутгажээ. Израилийн талаас өнгөрсөн бямба гарагт чөлөөлөгдөх ёстой 620 орчим палестин хоригдлыг суллах хүртэл Хамас гал зогсоох хэлэлцээрийг эхлүүлэхгүй гэж ээ. Өнгөрсөн долоо хоногт Хамасын талаас олзонд байсан дөрвөн Израиль иргэний цогцсыг шилжүүлсэн үүний дотор нярай хүүхдийн цогцос бас байсан. Мөн бямба гарагт зургаан хүнийг барьцаанаас суллаж. Тэднийг Газын зурвас дахь Улаан Загалмай нийгэмлэгийн төлөөлөгчдөд хүлээлгэн өгсөн юм.
ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA