Узбекистаны нийслэл Ташкент хотод туялзуур сэлэмний өсвөр үе, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээний өсвөрийн хүнд сэлэмний төрөлд манай улсаас 13 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Батбямбын Гандөл зургаан ялалт байгуулж, хүрэл медаль хүртэв. Б.Гандөл нь хасагдах шатанд Ливан, Вьетнам, Казахстан, Узбекистаны сэлэмчдийг буулган авчээ. Тэр Монголын туялзуур сэлэмний төрөлд тивийн тэмцээнээс медаль хүртсэн анхны тамирчин болж байна. Ингэснээр манай улс тус тэмцээнд оролцож буй 21 орноос есдүгээр байрт жагсаж байна. Б.Гандөл нь дасгалжуулагч Ц.Жигжидсүрэнгийн удирдлага дор “Дуэль” клубт бэлтгэл сургуулилтаа хангадаг юм.