2022 онд Бодибилдинг Фитнессийн спортоор тив, дэлхийд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдыг тодруулах, эв нэгдэл Спорт-Олимпизмын үзэл санааг сурталчлан дэлгэрүүлэх, хүн амын сонирхол, бодит хэрэгцээнд нийцсэн биеийн тамир, спортын үйл ажиллагаа, бие бялдрын боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, Бодибилдинг фитнессийн спортыг нийт иргэдийн зөв амьдралын хэв маяг, эрүүл аж төрөх ёсны хэрэглээ, ажиллах чадварыг дээшлүүлэх хэрэглүүр болгох зорилготой “Монголын Мистер 2022” 31 дэх удаагийн бодибилдинг фитнессийн Улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Тус тэмцээний хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын Тусгай ангилалд
1-р байр Алтан медаль Г.Батжаргал
2-р байр Мөнгөн медаль М.Билгүүн
3-р байр Хүрэл медаль Г.Төгөлдөр
4-р байр М.Гантулга
5-р байр А.Тэмүүжин нар шалгарчээ.