Виржини мужийн Шантилли дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Монгол хүний үүсгэн байгуулсан "Chantilly MMA Academy" Бразилын Жюү Жицүгийн клубийн тамирчид өнгөрсөн амралтын өдрүүдэд Copa Virginia-2022 тэмцээнд амжилттай оролцож 5 алт, 5 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв.
Тус клубийн үүсгэн байгуулагч, дасгалжуулагч Д.Сүлдбаяр нь Жүдо болон Бразилын Жюү Жицүгийн тив, дэлхийн олон уралдаан тэмцээнд амжилттай оролцож байсан манай шилдэг тамирчдын нэг бөгөөд өнгөрсөн жил шавь нартайгаа Лас Вегас хотод болсон Дэлхийн аваргын тэмцээнд оролцож 3 мөнгөн медаль хүртсэн билээ. Түүний аав Улсын начин Цэндийн Дамдин Монголын анхны Олимпын мөнгө медальт жудоч юм.
Анх 2019 онд анх байгуулагдсан тус клубт Вашингтон ДиСи орчмын монголчууд идэвхтэй хичээллэдэг бөгөөд өнөөдрийн байдлаар 100 гаруй шавь нартай болж өргөжжээ.