Ханжоу 2022 Азийн наадамд оролцох Монгол улсын шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнд дуудагдсан тамирчид Азийн наадам зохион байгуулах хорооноос МҮОХ-нд тавьсан тамирчдын нэрс авах шаардлагын дагуу 2022.3.15-нд эхний нэрс, бүртгэлийг хийх ёстой.
Өргөтгөсөн шигшээ багт дуудагдсан тамирчид:
2022/03/13-ны Ням гарагийн 11:00 цагт эрэгтэй, 12:00 цагт эмэгтэй тамирчид ХҮДС-ийн спорт зааланд хийх хуралд цугларна уу.
Хуралд ирэхдээ:
1. Гадаад пасспорт (эх хувиараа, хугацаа нь 2023 оноос хойш дуусах)
2. Цээж зураг (системд оруулах тул файлаар, 4*5 хэмжээтэй)
Материалаа өгөөгүй тамирчид Азийн наадмын бүртгэлийн системд бүртгэгдэхгүй ба улмаар Азийн наадамд оролцох эрхгүй болно хэмээн анхааруулжээ.