Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан “Жүдо бөх”-ийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах “Хүч цом-2021” хөвгүүдийн 34, охидын 25 дахь тэмцээнийг Монголын Жүдо бөхийн холбоо, Цагдаагийн ерөнхий газар хамтран энэ оны 03 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд “Хүч” спорт хорооны зааланд амжилттай зохион байгууллаа.
Тэмцээн ахлах, дунд, бага гэсэн 3 насны ангиллаар Олон улсын Жүдо бөхийн холбоо /IJF/-ны дүрмийн дагуу зохион байгуулагдсан бөгөөд хөвгүүдийн 27, охидын 25, нийт 52 жинд 1428 тамирчин оролцов.