Цаг үеийн мэдээ

Казак түмний үндэсний "Наурыз" баярт зориулсан улс, аймгийн цолтой бөхчүүдийн уламжлалт барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, улсын гарди М.Бадарч, улсын заан Б.Батмөнх, Д.Анар, Ц.Одбаяр, Б.Соронзонболд, улсын харцага Б.Бат-Өлзий, Т.Бэгзсүрэн, Ц.Мөнхбаяр, өсөх идэр начин Ч.Батчулуун тэргүүтэй 256 бөх зодоглосноос: Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” СХ, “Нутгийн буян” групп, “Бөхбилэгт“ дэвжээний бөх, улсын гарди Мягмарын Бадарч түрүүлж, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, "Хилчин" СХ, "Хөвсгөлийн хүчтэн" дэвжээний бөх, улсын начин Цэрэнбатын Сандагдорж үзүүрлэв. 

Их шөвөгт Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, "Алдар" СХ, "Ажнай" корпорац, "Таван толгой" ХК, "Говийн хүчтэн" дэвжээний бөх, улсын заан Ц.Одбаяр, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, "Алдар" СХ, “Сод Монгол” групп, Булганхангай дэвжээний бөх, улсын начин Д.Амаржаргал нар шалгарлаа.  

Дунд шөвгийн наймд улсын арслан Ц.Содномдорж, улсын заан Д.Анар, улсын харцага Х.Гантулга, аймгийн харцага Б.Нямсамбуу нар үлдэв. 

Таны сурталчилгаа