Монголын мэргэжлийн дугуйн тамирчид Турк улсад болсон гранпри тэмцээнд бахдам амжилт үзүүллээ. Малайзын багийн өмнөөс уралдсан С.Жамбалжамц хүрэл медаль хүртсэн бол Монголын анхны мэргэжлийн дугуйн баг болох “Ferei-Mongolia development team”-ээс хурд сорьсон Б.Мягмарсүрэн долдугаар байрт оров. Манай дугуйчид маргааш Азийн АШТ-д оролцохоор Тажикстаны зүг хөлгийн жолоо залах юм.