Цаг үеийн мэдээ

Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 19-24-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болно. Тус тэмцээнд оролцох чөлөөт бөхийн баг тамирчдаа нэгдүгээр сарын дундуур “Сорилго” тэмцээнээр сонгосон билээ. Тэгвэл сонгомол бөхийн төрөлд оролцох бөхчүүдээ өнөөдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн зааланд сонгов. Азийн аваргын сонгомол бөхийн төрөлд дагнан бэлтгэгдэж буй 23 хүртэлх насны Азийн АШТ-ий мөнгөн медальт ОУХМ М.Даваабанди, хүрэл медальт ОУХМ Г.Ханбүргэд нар шууд оролцох бол үлдсэн жингүүдэд сорил барилдаан хийж сонгосон юм. Сонгомол бөхийн багийг тамирчдыг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Бямбаренчингийн Баяраа бэлтгэл сургуулилтыг гардан удирдаж оролцуулна. 

Азийн аваргад оролцох сонгомол бөхийн баг:

55 кг: Мөнх-Эрдэнийн Даваабанди (Алдар)

60 кг: Цэвээнравдангийн Балжинням (Алдар)

63 кг: Дамжин Балжинням (Алдартан)

67 кг: Баттулгын Нямдорж (Харгант цамхаг)

72 кг: Ганхуягийн Ханбүргэд (Алдар)

77 кг: Олонбаярын Сүлдхүү (Хасу-Мегастарс)

82 кг: Дамжингийн Батзул (Хасу-Мегастарс)

87 кг: Лутбаярын Батбаяр (Женко)

97 кг: Цогтбаярын Мөнхбаяр (Спортын төв сургууль)

130 кг: Доржхандын Хүдэрбулга (Сүлд)

Таны сурталчилгаа