Цаг үеийн мэдээ

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Ээлжит Их Эеийн хурал 2022 оны дөрөвдүгээр сарын 09-ний Бямба гарагт Монгол Бөхийн Өргөөнд 11:00 цагаас болно. Хуралд МҮБХ-ны дүрэмд зааснаар 256 төлөөлөгч оролцоно.

1. МҮБХ-ны дүрэмд зааснаар улсын аварга, арслан, гарди, заан цолтнууд болон сонгуульт хугацааны тэргүүлэгчид шууд оролцоно. Үүнд:

- Улсын аварга - 11,

- Улсын арслан – 11, 

- Улсын гарди - 11,

- Улсын заан - 28,

- Сонгуульт хугацааны тэргүүлэгч - 9,

2. МҮБХ-ны дүрэмд зааснаар Бөх судлаач, зүтгэлтэн, жаяг дэгийн багийн гишүүд тус тусын бүрэлдэхүүнээр хуралдан зөвшөөрсөн тоонд төлөөлөгчөө сонгон оролцуулна. Үүнд:

- Бөхийн зүтгэлтэн - 5, 

- Бөх судлаач - 5, 

- Бөх тайлбарлагч – 5, 

- Гарын даа - 5,

- Засуул - 8,

- Хөлийн цэц- 5,

3. МҮБХ-ны дүрэмд зааснаар аймаг болон хотын зэрэглэлтэй нийслэлийн алслагдсан дүүргээс 3 төлөөлөгчийг тухайн аймаг, хотын үндэсний бөхийн холбооны хурлаас сонгон оролцуулна. 

4. МҮБХ-ны дүрэмд зааснаар Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг нэг аймгийн бөхчүүдийн хурлаас 

- харцага цолтон нэг, 

- начин цолтон 2, 

- аймаг цэргийн цолтон 1, нийт 4 бөхийг сонгон оролцуулна. /Нэг аймаг 2 буюу түүнээс дээш дэвжээтэй байлаа гэхэд нийт дундаас 4 төлөөлөгч сонгоно/

5. МҮБХ-ны дүрэмд зааснаар Их эеийн төлөөлөгч нь өөрийн оронд өөр хүн итгэмжлэлээр оруулахгүй. 

6. Монголын Үндэсний Бөхийн Холбооны Ээлжит Их эед аймгуудын бөхийн холбоод, аймгуудын бөхийн төлөөллүүд оролцох төлөөлөгчдийн нэрсийг цахим болон танхимын хурлаа хийн 2022 оны дөрөвдүгээр сарын 04-ний дотор яаралтай ирүүлнэ үү. 

7. Төлөөлөгчдийн нэрс, анкет, хуралдсан хурлын протокол, тэмдэглэлээ ирүүлж амжаагүй аймгуудын төлөөлөгчдийн оронд бөхийн зүтгэлтэн, бөх судлаач, жаяг дэгийн баг, засуул, хөлийн цэц, тайлбарлагчдын төлөөллийг нэмж хуралд оролцуулах болно. 

8. Жаяг дэгийн багийнхан 2022 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдөр 17:00 цагаас Монгол бөхийн өргөөнд тус тусын хурлыг хийн төлөөлөгчөө сонгоно уу. 

Жич: Ээлжит Их эе хуралд аймгуудын бөхийн холбоод цахимаар бус өөрийн биеэр оролцоно. 

Мөн Улсын харцага (мөн начин) цолтонгүй аймаг, хот начин, аймгийн цолтны төлөөллөө заасан тоонд хүргэн оруулж болно. 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Таны сурталчилгаа