“Улаанбаатар-2022” бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн АШТ болно. Манай улсад чөлөөт бөхийн төрөлд ДАШТ-ий хүрэл медальт Мохаммадхоссейн Мохаммадиан, Йонес Эмамичогай болон Азийн хошой аварга Ядоллах Мохеби гээд туршлагатай бөхчүүдээс гадна өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шинэ гарч буй залуу бөхчүүдээ илгээхээр болов. Ираны шигшээгийн дасгалжуулагчийн багт Пежман Доросткар, Бехнам Эхсанпур нар ирнэ.
Ираны шигшээ баг:
57 кг: Реза Моменижузадех
61 кг: Дариуш Хазратголи
65 кг: Рахман Амузадхалили: Залуучуудын дэлхийн аварга (2021 он), өсвөр үеийн дэлхийн хошой аварга (2018, 2019 он)
70 кг: Мохаммадмехди Еганехжафари - Цэргийн ДАШТ-ий хүрэл (2021 он)
74 кг: Йонес Эмамичогай - насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл (2019 он), “U-23”-ын хүрэл (2017 он), залуучуудын хүрэл (2017 он), өсвөр үеийн мөнгө (2013 он)
79 кг: Али Савадкоухи - 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл (2021 он), Азийн АШТ-ий мөнгө (2021 он), хүрэл (2020 он)
86 кг: Мохсен Мостафави Аланжах
92 кг: Амирхоссейн Фирeзпeрбандпей - “U-23”-ын ДАШТ-ий хүрэл (2021 он), залуучуудын дэлхийн аварга (2021 он), өсвөр үеийн дэлхийн аварга (2019 он)
97 кг: Мохаммадхоссейн Мохаммадиан - ДАШТ-ий хүрэл (2014 он), Азийн аварга (2015 он), цэргийн наадам (2019 он), цэргийн дэлхийн аварга (2021 он)
125 кг: Ядоллах Мохеби - Азийн АШТ-ий хошой аварга (2017, 2019 он), цэргийн дэлхийн хошой аварга (2018, 2021 он)