Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Засгийн газраас спортын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд бодлогын түвшинд анхаарч, одоогийн төвшнийг ахиулах, бусад өндөр хөгжилтэй улс орны жишигт хүргэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа билээ.

Үүний дагуу САУЭШТ бие даасан бүтцээр үйл ажиллагаагаа явуулж, спортын судалгаа, шинжилгээний ажлын тоог нэмэгдүүлэх, чанарыг нь сайжруулах, нэгдсэн зохион байгуулалтад оруулах гэхчлэн чиглэл бүрд шат дараалсан ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа юм.

Энэ хүрээнд энэ сарын 5-ны өдөр (2022.04.05)  САУЭШТ-өөс санаачлан БТС-ын салбарын эрдэмтэн судлаачдын уулзалтыг зохион байгуулах гэж байна. Энэхүү уулзалтад салбарын төрийн болон төрийн бус байгууллагын судлаачид, мэргэжилтнүүд оролцоно.

Уулзалтаар Спортын анагаах ухааны чиглэлээр хийгдэж буй эрдэм шинжилгээний ажлууд хэлэлцэгдэхээс гадна, салбарын хөгжлийн төвшнийг хэрхэн ахиулах болон ойрын зорилт, чиг хандлагад эрдэм судлаачдын санал бодлыг тусгахад чиглэж байгаа юм. Мөн САУЭШТ-өөс үйл ажиллагааныхаа талаар цогц мэдээлэл, төлөвлөгөөг танилцуулна.

Таны сурталчилгаа