Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих саналыг АТГ-аас прокурорын байгууллагад хүргүүлж Прокурорын байгууллага уг саналыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, яллагдагч нарын өмгөөлөгчийг оролцуулсан бөгөөд тэдний гаргасан санал, хүсэлтийн үндэслэлтэй шүүх танилцсаны эцэст Д.Эрдэнэбилэгт 1 сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн.
Тэгвэл өнөөдөр /2022.04.22/ Худалдаа Хөгжлийн банкнаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хамтарсан ажлын хэсэг байгуулах хүсэлт гаргаж Хөгжлийн банканд үүсээд буй 192.6 тэрбум төгрөгийн өр төлбөрийг ойрын хугацаанд төлж барагдуулахаа мэдэгджээ.