Цаг үеийн мэдээ

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүдийн дөрөвдүгээр сарын ирцийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Шинээр батлагдсан УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм гуравдугаар сарын 14-ний өдрөөс мөрдөгдөж байгаа. Энэхүү дүрмийн 17.3-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чуулган, байнгын, дэд, түр хорооны бүтэн жилийн хуралдаанд хоцорсон, тасалсан цаг нь ажлын таван өдрийн буюу 40 цагаас дээш гарсан бол Ёс зүй сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар оруулж хэлэлцүүлэхээр заасан. Сануулах, олон нийтээс уучлалт гуйхыг үүрэг болгох зэргээр хариуцлага тооцно. 

2022 оны хаврын ээлжит чуулганы гурав, дөрөвдүгээр сарын гишүүдийн ирцийн мэдээг олон нийтэд танилцуулж байна. Хуралдааныг тасалсан, хоцорсон гишүүдэд анхааруулга, огт таслаагүй хоцроогүй гишүүдэд талархал хүргүүлсэн.

Гуравдугаар сард УИХ-ын чуулган долоон удаа хуралдахад 18 гишүүн тасалсан байна. Харин найман гишүүн хуралдаанаас хоцорч, 62 гишүүн огт таслаагүй, 48 гишүүн огт таслалтгүй байна. Дөрөвдүгээр сард чуулган 12 удаа хуралдахад 20 гишүүн тасалж, 57 нь хоцорч, 56 гишүүн огт таслаагүй байгаа юм. 16 гишүүн огт тасалж, хоцроогүй байна.

Хоцролт, таслалттай гишүүд:

Х.Нямбаатар 15 цаг

Ц.Туваан 13 цаг 36 минут 

Ж.Эрдэнэбат 13 цаг

M.Доржханд 10 цаг 30 минут

Б.Жавхлан 8 цаг 30 минут

Д.Ганбат 8 цаг 20 минут

С.Батболд 7 цаг

П.Анужин  6 цаг

Н. Учрал  7 цаг

Ц. Анандбазар 5 цаг 15 минут 

Х.Ганхуяг  9 цаг 52 минут

С.Батболд  8 цаг 50 минут зэрэг тус тус хоцролт, таслалттай байна. 

Ё.Баатарбилэг, Г.Занданшатар, Ц.Идэрбат, М.Оюунчимэг, Д.Тогтохсүрэн, Б.Бат-Эрдэнэ зэрэг гишүүн гурав, дөрөвдүгээр сарын чуулганыг нэгдсэн хуралдааныг огт тасалж, хоцроогүй байгаа юм.

Хаврын чуулганы гурав, дөрөвдүгээр сарын гишүүдийн ирцийн мэдээллийг намрын чуулганы 10, 11 дүгээр сарынхтай харьцуулахад таслалт, хоцролт нэмэгдэх хандлагатай байгаа. Энэ асуудлыг УИХ дахь намын бүлгүүдэд хүргүүлж, бүлгийн хурал дээр тусгайлан мэдээлэл хийсэн" гэв.

Таны сурталчилгаа