Цаг үеийн мэдээ

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: “2017 оны 7-р сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хууль, эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хууль үйлчилж эхлэхтэй холбоотойгоор тодорхой хуулиуд шинэчлэгдсэн. Үүний нэг нь Прокурорын тухай хууль. Үндсэн хуулийн 56-р зүйлд Монгол улсын ерөнхий прокурор түүний орлогч нарыг Монгол улсын их хуралтай зөвшилцөн 6 жилийн хугацаатай сонгоно гэсэн ерөнхий зохицуулалттай байгаа. Энэ нь зохицуулалт нь явцуу утгыг илэрхийлээд байна гэсэн агуулгаар нэмэлт өөрчлөлтийн төслийг санаачилсан. Монгол улсын Ерөнхийлөгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай буюу Улсын ерөнхий прокурор, түүний орлогчид томилоход тавигдах шаардлагыг хасах хуулийн төслийг татан авна ” гэв. 

 

Таны сурталчилгаа