Цаг үеийн мэдээ

Эмээлтийн мах боловсруулах үйлдвэрүүдийн асуудлаар Шадар сайд С.Амарсайхан, ХХААХҮЯ-ны сайд З.Мэндсайхан болон МХЕГ, ШӨХТГ-ын удирдлагууд мэдээлэл хийж байна. Энэ үеэр 

Шадар сайд С. Амарсайхан: “Эмээлтэд үйл ажиллагаа явуулж байгаа 32 аж ахуйн нэгж байна. Монгол улсын хэмжээнд зөвшөөрөл бүхий эрхтэй 60 аж ахуйн нэгж,  БНХАУ-руу мах экспортлох эрхтэй 31 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс дулааны аргаар мах боловсруулах зөвшөөрөлтэй 15 үйлдвэр байгаа. Сонгинохайрхан дүүргийн  32-р хорооны Эмээлтийн орчмын махны үйлдвэрт хяналт, шалгалт явуулж,  17 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсоож лацадсан. Түүнчлэн мах экспортлох зөвшөөрөлтэй үйлдвэрүүдийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаанд түр зогсоож, эрсдэлийн үнэлгээ хийж ажиллана.  Монгол улсын хэмжээнд өнгөрөгч тавдугаар сард  хүнс аюулгүй байдлын талаар хаалттай мэдээлэл хийсэн.  Хүнсний эрүүл  аюлгүй байдлын хангах шаардлагад нийцсэн зохион байгуулалтыг цаашид хийж, хэрэгжүүлэх үүрэг даалгавар өгсөн” гэв. 

 

Таны сурталчилгаа