Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс болон, уяачид наадамчдын саналыг нэгтгэж Засгийн газрын хуралдаанаар танилцуулж, гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр: “Улсын их баяр наадам долдугаар сарын 10,11,12,13 өдрүүдэд орон даяар нэгдсэн байдлаар зохион байгуулагдана. Мөн тэгш ой тохиолдож байгаа нийт таван аймаг бий. Өвөрхангай, Баянхонгор, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь эдгээр аймгууд бүсийн хурдан морины уралдаан, нэгдэх болон тусдаа хийнэ. Долдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд бүсийн уралдаан зохион байгуулагдана. Тэгш ой тэмдэглэж байгаа аймгууд 22-30-ны хооронд аймаг, орон нутагтаа тэгш ойгоо тэмдэглэх хуваарь Засгийн газрын хуралдаанаар батлагдсан. Долоо болон наймдугаар сард наадмын хөтөлбөрүүд зохион байгуулагдана. Энэ жилийн наадмын арга хэмжээ Улаанбаатарын үдэш арга хэмжээ Хүй долоо худагт зохион байгуулагдана. Төрийн ёслол хүндэтгэлийн тоглолт төв талбайд зохион байгуулагдана. Өмнө нь соёлын төв өргөөнд зохион байгуулагддаг байсан бол. Баяр наадмын нээлт болон хаалтын үйл ажиллагааг төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана. Өмнө нь бөхөө үзэж дуусаад гардаг байсан бол энэ удаа хаалтын ажиллагааг төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна. Морь, сур, бөх бэлтгэл ажилдаа орсон байгаа.
Наадмын төсвийг 3 тэрбум гэж төсөвлөдөг байсан бол энэ жил төсвийн тодотголоор хасагдаад тухайд 2,3 тэрбум болсон. Иргэдийн тав тухтай, эрүүл аюулгүй байдлыг хангах үүднээс үзвэр, үйлчилгээний газруудыг байршуулна. Залуучуудад чиглэсэн үйл ажиллагаа, тоглолт зэргийг аж ахуй байгууллагууд болон хэвийн хэвшлийнхэнтэй хамтарч зохион байгуулж байна. Наадмаар тасалбарыг аль ч талдаа хүндрэл бэрхшээл, маргаангүй цахимаар худалдаалах төлөвсөн байгаа” гэв.