Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламжийг барих газрын байршлыг тогтоох, судалгаа, дүгнэлт гаргах, санал боловсруулах ажлын хэсэг Төв аймгийн Сэргэлэн суманд ажиллав
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 07 дугаар тушаалаар байгуулсан Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламжийг барих газрын байршлыг тогтоох, судалгаа, дүгнэлт гаргах, санал боловсруулах” ажлын хэсэг Төв аймгийн Сэргэлэн суманд ажиллав.
Ажлын хэсэг Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших хуучин цэргийн ангийн байршлыг урьдчилсан байдлаар тодорхойлсон бөгөөд уг байршилд Байгаль орчны төлөв байдлын судалгааны дүнг сумын Иргэдийн хурлын Төлөөлөгчдөд танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулав.
Энэхүү аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж байгуулагдсанаар бидний өдөр тутмын үйл ажиллагаанаас үүсэж буй аюултай хог /хуруу зай, цахим цахилгаан хэрэгслийн /хаягдлыг аюулгүй болгож, Монгол улсад олон улсын стандартын шаардлага хангасан аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж байгуулахаар төлөвлөж байна.