Цаг үеийн мэдээ

Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж байгаа түрүүч, байлдагч нарт  Зэвсэгт хүчний 350, 330 дугаар ангиас "Гэрээт цэрэг-Гэрэлтэй алба” сурталчилгааны арга хэмжээг энэ сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

 Сурталчлах өдөрлөгөөр Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Сүх-Очир, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн Ажиллагааны удирдлагын тасгийн ахлагч, сургагч ахлагч Б.Баднаанямбуу нарын бүрэлдэхүүн хугацаат албаны дайчдад ангийн танилцуулга, цэргийн гэрээт алба хаах эрх зүйн зохицуулалт, нийгэм хамгаалал, цалин хөлс, эдлэх боломжуудын талаар мэдээлэл хүргэсэн юм. Ялангуяа “Цэргийн гэрээт алба хаах журам”-д заасанчлан тэргүүний цэргийн гэрээт алба хаагчид их дээд сургууль, дотоод сургалт дамжаанд суралцаж, мэргэжил эзэмших, энхийг сахиулах ажиллагаа, бүтээн байгуулалтын ажилд оролцох боломж байдгийг онцлоод хугацаат албаны түрүүч, байлдагч нарын сонирхсон асуултад хариулсан юм.  

   Энэхүү сурталчилгааны ажлын үр дүнд 24 хугацаат цэргийн алба хаагчаас цэргийн гэрээт албанд элсэх хүсэлт гаргасан бөгөөд алба хаах гэрээний нөхцөлийг танилцуулж, мэдээлэл солилцов. 

Таны сурталчилгаа