Цаг үеийн мэдээ

Монголын жүдо бөхийн шигшээ багийнхны 2024 оны хамгийн сүүлийн тэмцээн “Москвагийн цом” болж байна.

Тодруулбал, ОХУ-аас зохион байгуулж буй эл тэмцээнд Монголын шигшээ багийнхан урилгаар оролцож байгаа бөгөөд гурван дасгалжуулагч, 15 тамирчин өрсөлдөхөөр Москваг зорьжээ. 

Дашрамд сонирхуулахад, Монголын жүдо бөхийн холбооноос 2025 оны нэгдүгээр сарын 14, 15-нд насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахаар төлөвлөжээ. Тэгвэл энэ сарын 22-нд жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч, жүдочид, клубүүдын дасгалжуулагч нарт Олон улсын жүдо бөхийн холбооноос хэрэгжүүлж буй шинэ дүрэм, журмын талаар сургалт явуулах аж.

Харин ирэх оны хоёрдугаар сараас эхлэн “Их дуулга”, гранпригийн цуврал тэмцээнд оролцох хуваарьтай байна. 

Таны сурталчилгаа