Баянзүрх дүүргийн 22 хороо офицеруудын ордны урд зам дээр нэг машин 3 хүн мөргөчихлөө гэх дуудлага мэдээлэл өчигдөр буюу 12 дугаар сарын 20-ны өдрийн 19.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Шалгалтын явцад тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч авто замын хажуугаар зорчиж явган хүний гарцаар гарч явсан 5 иргэнийг мөргөж гэмтээсэн нь тогтоогдсон ба тухайн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ. Мөргүүлсэн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлжээ.
2024-12-21
алчихмаар хог вэ амьд явах эрхгүй болгож банйа даа