“Ташкент-2022” ДАШТ-ий 60 кг-ын жинд үндэсний шигшээ баг, “Женко” клубийн тамирчин ОУХМ Э.Сумъяабазар Египет, Мароккогийн жүдочдыг вазари үнэлгээгээр тус тус сөхрүүлж шөвгийн 16-д шалгарлаа.
Тэрбээр шөвгийн наймд үлдэхийн төлөө 60 кг-ын жингийн дэлхийн чансааг тэргүүлэгч, “Токио-2020” олимпын мөнгөтэй Тайваний Ян Юн Вейтэй хүч үзэхээр болов.