МҮБХ, СПС телевизтэй хамтран зохион байгуулж буй “Үндэсний алтан цом”-ын төлөөх 21 аймаг, 9 дүүрэг, нийслэл Улаанбаатар хот, Тува улсын нийт 32 багийн хооронд зохион байгуулагдаж буй цувралын арван гурав дахь өдрийн барилдаанд Баянгол дүүргийн баг Дархан-Уул аймгийн багтай учраа тааран барилдлаа.
Баянгол дүүргийн баг 21:4-өөр ялж, дараагийн шатанд өрсөлдөх эрхээ өвөртлөн шагналын 5.000.000 төгрөг гардлаа. Ялагдсан багийн шагнал 1.000.000 төгрөг байв. Барилдсан бүх бөхчүүд давааны мөнгөө авцгаав.
Баянгол дүүргийн багт аймгийн арслан Б.Очирхүү /5 даваа/, Г.Дармаажанцан /5 даваа/, Э.Мөнх-Эрдэнэ /5 даваа/, Д.Ням-Очир /3 даваа/, аймгийн харцага Б.Түвшинтулга /3 даваа/-тай ялсан бол Дархан-Уул аймгийн багт аймгийн хурц арслан С.Очирбат /1 даваа/, аймгийн арслан С.Ерөөлт /2 даваа/, П.Батхуяг /1 даваа/, М.Төрбат, аймгийн заан Ж.Бадрал нар барилдлаа.
Маргааш орой 19:00 цагаас Алтан цомын төлөөх 32 багийн сүүлийн хоёр баг болох Дорнод, Ховд аймгийн багууд өрсөлдөнө.