Сумын цолтой болон залуу бөхчүүдийн 101 дэх буюу 11-р сарын ээлжит барилдаанд 608 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Увс аймгийн Малчин сумын харьяат, сумын заан Эрдэнэтогтохын Түмэннасан 10 даван анх удаа түрүүлж, Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат, сумын баяр наадмын дөрвөн түрүүтэй заан Дэмбэрэлдоржийн Хандсүрэн мөн анх удаагаа үзүүрлэв.
Их шөвгийн гуравт Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, сумын баяр наадмын таван түрүүтэй манлай заан Б.Бат-Эрдэнэ шалгарлаа.
Дунд шөвгийн тавд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын заан А.Амархүү, Өвөрхангай аймгийн Бүрд сумын заан Э.Бямбаабаатар, бага шөвгийн аравд Баянхонгорын Ш.Эрдэнэбаяр, Завханы Ё.Гантулга, Увсын Б.Цагаанбанди, Увсын А.Баянмөнх, Архангайн М.Буянхишиг нар үлдлээ.
Дараагийн барилдаан 10-р сарын 28-нд Нийслэлийн өдөрт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.