Цаг үеийн мэдээ

Пауэрлифтингийн хэрэглэлтэй мастерс ангиллын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Канадын Сент Жонсын Ньюфаундленд хотод болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны гурван тамирчин өрсөлдсөн бөгөөд өнөөдөр М1 ангиллын -120 кг-ын жинд Б.Үүрцайх суултын төрөлд 205 кг-ыг өргөж хүрэл, шахалтын төрөлд 170 кг-ыг шахаж хүрэл медаль хүртсэн бол таталтын төрөлд 200 кг-ыг  өргөж хүрэл медаль хүртэв. Тэрбээр гурван төрөлд хүрэл медаль хүртээд зогсохгүй нийлбэр дүнгээр гуравдугаар байр эзэллээ. Энэ удаагийн тэмцээнээс Монголын гурван тамирчин бүгд медаль хүртлээ.

Таны сурталчилгаа