Цаг үеийн мэдээ

Монголын усанд сэлэлтийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг ОУХМ Батбаярын Энххүслэн бичлээ. "Токио-2020" олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон Б.Энххүслэн аравдугаар сарын 21-23-нд Тайландын нийслэл Бангкокт болсон Тайландын аварга шалгаруулах тэмцээнд 3 алт, 2 мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр зургаан зайд Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоосноос гадна 200 метрийн өврөөр даллах сэлэлтээр 1:58.23 амжилтаар Дэлхийн аваргын "B" цагийг биелүүлсэн Монголын анхны тамирчин болов.

Түүний хувьд Дэлхийн усны спортын холбоо (FINA)-ы тамирчны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж ирэх жилийн долдугаар сар хүртэл тус улсад сурч байгаа юм.

Таны сурталчилгаа