Цаг үеийн мэдээ

Унгар улсын Будапешт хотод шатарчдын чансаа ахиулах олон улсын тэмцээн аравдугаар сарын 13-21-нд боллоо. Манай улсаас их мастер А.Энхтуул есөн өрөг тоглож, 7 оноотойгоор тэргүүн байр эзлэв. 

Түүнийг ОХУ-ын шатарчин, их мастер Игорь Глек Владимирович дасгалжуулжээ. Их мастер А.Энхтуулыг аравдугаар сарын 25-наас арваннэгдүгээр сарын 4-ний өдрүүдэд Энэтхэг улсын Дели хотод болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна.

Таны сурталчилгаа