Египетийн нийслэл Кайр хотод буудлага спортын ДАШТ аравдугаар сарын 12-28-нд болж байна. Өнөөдөр тэмцээний сонгомол гар бууны 50 метрийн дасгалын холимог багийн төрөлд Монгол Улсын тамирчин ОУХМ Э.Даваахүү, ОУХМ Ц.Мөнхзул нар мөнгөн медаль хүртлээ. Энэ дасгалд урд хөршийн баг түрүүлэв.