FISU 3x3 сагсан бөмбөгийн оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 27-29-нд Туркийн Стамбул хотод болно. Тус тэмцээнд оролцох Монголын эрэгтэй, эмэгтэй баг өнөөдөр Туркийг зорив. Энэхүү тэмцээнд зөвхөн дэлхийн чансаагаараа тэргүүлж байгаа орнуудын оюутан тамирчид урилгаар оролцдог бөгөөд манай улсаас "Мон-Алтиус" дээд сургуулийн эрэгтэй баг, "Ройяль" олон улсын их сургуулийн эмэгтэй баг тамирчид оролцох юм. Эрэгтэй баг маань тус тэмцээнд өмнө нь алт, мөнгөн медаль хүртэж байв.