Нийслэлийн ерөнхий боловсролын 51 дүгээр сургууль Канад улсын Засгийн газрын санхүүжилтээр Канад сангийн ”Орон нутгийн санаачлаг” хөтөлбөрийн хүрээнд “Сэтгэл зүйн өрөө”-гөө тохижуулжээ. Ингэснээр тав тухтай орчинд мэргэжлийн сэтгэл зүйч сурагчдад сэтгэл зүйн тусламж, дэмжлэг үзүүлэх боломж бүрдэж байна.