Цаг үеийн мэдээ

Жендэрийн үндэсний хорооны 2022 оны ээлжит хуралдаанаар батлахыг дэмжсэн "Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө"-г хөгжлийн зорилтот хөтөлбөрүүдтэй уялдуулан боловсруулах ажлыг өнгөрсөн найман сарын хугацаанд гүйцэтгэсэн бөгөөд Жендэрийн үндэсний хорооны 2022 оны 2 дугаар тогтоолоор албажсан. Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга гарын үсэг зурснаар үндэсний хэмжээнд хэрэгжилтийг хангуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд Эрчим хүчний яамны хамт олонд танилцууллаа. 

Тус стратеги төлөвлөгөөний зорилт, арга хэмжээний 60 орчим хувийг салбарын яамд, үүнээс "Эдийн засгийн хүрээнд жендэрийн тэгш боломж, тэгш оролцоог дэмжинэ", "Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход жендэрийн тэгш оролцоог хангана" зэрэг гурван арга хэмжээг Эрчим хүчний яам дангаар болон хамтран ажиллаж байна. 

Таны сурталчилгаа