Өмнөговь аймаг улсын чанартай хурдан тэмээний уралдааныг 3 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.
Өвөрхангай, Дундговь, Баянхонгор, Дорноговь, Өмнөговь аймгийн 150 гаруй уяачид, 200-аад хурдан тэмээтэйгээ оролцлоо.
Тэмээчдийн улсын зөвлөгөөнөөс хурдан тэмээ уяачдад улсын цол олгох саналыг боловсруулж Засгийн газарт уламжлахаар болсон бөгөөд тэмээн соёл, уралдааныг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа уяачид талархан шийдвэрлэж өгнө гэдэг итгэлтэй байгаа юм. Хурдан тэмээний улсын уралдаан цаг агаар таатай, наадамч олон сэтгэл тэнэгэр амжилттай сайхан зохион байгуулагдаж өндөрлөлөө. Түрүүлж айрагдсан тэмээний бай шагналыг аймгийн Засаг дарга, Монголын тэмээн соёл уралдааны холбооны тэргүүн Р.Сэддорж, засаг даргын орлогч, улсын уралдааныг зохион байгуулах комиссын дарга Н.Энхбат болон бусад албаны хүмүүс гардууллаа.
Улсын аварга шалгаруулах хурдан тэмээний уралдаан тайлаг тэмээний уралдаанд нийт 3 аймгийн 35 тайлаг тэмээ уралдлаа. Үүнээс :
1. Баянхонгор Шинэжинст ААУ Б.Баатарцэрэн Халтар
2. Баянхонгор Баян-Өндөр Ц.Ганбат Шар
3. Өмнөговь Сэврэй Ц.Лувсан-Адъяа Хөх
4. Өмнөговь Цогт-Овоо Б.Ганхүү Улаан
5. Баянхонгор Баян-Өндөр Ц.Алтан-Эрдэнэ Хөх
Атан тэмээний уралдаанд 3 аймгийн 42 атан тэмээ уралдсанаас
1. Өмнөговь Баяндалай ААУ Мөнхбаяны Шар
2. Баянхонгор Баянлиг ААУ С.Галтын Улаан
3. Өмнөговь Баян-Овоо ААУ Ц.Бямбатогтохын Шар
4. Баянхонгор Баянлиг С.Цэдэндоржийн Бор
5. Баянхонгор Баянлиг ААУ Т.Дашдаваагийн Халтар
Хурдан торомны уралдаанд 2 аймгийн 39 тором уралдсанаас:
1. Өмнөговь Баяндалай ААУ М.Мөнхбаян Хар
2. Өмнөговь Баяндалай А.Одгэрэл Хар
3. Өмнөговь Баян-Овоо САУ Ч.Баянням Шар
4. Өмнөговь Манлай ААУ З.Болдбаатар Улаан
5. Баянхонгор Баянлиг ААУ Ж.Даваадорж Улаан хурдаллаа.