Цаг үеийн мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжил олгох сургалт, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор чадамжид суурилсан дохионы хэлний товч тайлбартай "Цахим үйлчилгээний ажилтан" сурагчийн гарын авлагыг боловсруулжээ.

Монгол улсад 2021 оны байдлаар 15 наснаас дээш нийт 98,243 хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагаас ажилгүй 67,151 иргэн байна. 

Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжил олгох, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор чадамжид суурилсан дохионы хэлний товч тайлбартай ‘Цахим үйлчилгээний ажилтан’ сурагчийн гарын авлагын Чадамжийн нэгж 1, 2, 3 дугаар онлайн хувилбарыг толилуулж байна. 

Сургалтын хөтөлбөрийг Европын Холбооны санхүүжилтээр НҮБХХ, ХХААБ, ОУХБ-тай хамтран хэрэгжүүлж буй “МУ-д ТХЗорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн дэмжлэгтэйгээр боловсруулжээ.

Таны сурталчилгаа