33 дахь удаагийн Үндэсний номын баяр маргааш эхлэх гэж байгаа билээ. Эдгээр өдрүүдээр нийтдээ 180,000 гаруй хүн номын баярыг зорин ирдэг байна. Тэдний 95 хувь нь худалдан авалт хийдэг бөгөөд төдий хэмжээний оюуны хөдөлмөр эдийн засгийн эргэлтэнд ордог гэсэн үг юм.
Үндэсний бичиг соёл, номын өдрүүд нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэгдсэн.