Монголын уран сайхны гимнастикийн баг тамирчид тавдугаар сарын 31-ээс зургаадугаар сарын 3-ны өдрүүдэд Филиппиний нийслэл Манила хотод болох Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд 25 хүний бүрэлдэхүүнтэй баг эх орноо төлөөлөн оролцоно.
Багийн түрүүч "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлаас нисэв.
Дасгалжуулагчаар М.Булган, Б.Болормаа, Б.Халиун, шүүгчээр Б.Эрдэнэзаяа, Т.Болор, Г.Золжаргал, Ц.Зулзаяа, насанд хүрэгчдийн ганцаарчилсан төрөлд Х.Ундрам, Н.Анужин, Э.Лхагвацэцэг, насанд хүрэгчдийн багийн төрөлд Б.Номин, Б.Номин-Эрдэнэ, А.Тэгшээ, Ё.Дөлгөөндөл, Г.Марал, Б.Мөнхжин, өсвөр үеийн ганцаарчилсан төрөлд У.Айына, Н.Урангоо, А.Хонгорзул, өсвөр үеийн багийн төрөлд П.Аялгуу, Б.Цэрэнханд, П.Энэрэл, Н.Мандуухай, С.Мөнхгэрэл, Х.Минжин нар тус тус оролцоно.