Монголын тэргэнцэртэй сэлэмний холбоо, "JCI Progress" салбар байгууллагатай хамтран "Тэргэнцэртэй Баатрууд" төслийн хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Прогресс Кап” В зэрэглэлийн тэмцээн өнөөдөр “Porsche” центрт боллоо. Тус тэмцээн нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын тэгш оролцоог хангах, нийгэмд тэдний дуу хоолойг хүргэх гэсэн зорилгын дор зохион байгуулагдав. Тав дахь удаагийн тэмцээнд эрэгтэй эмэгтэй 32 тамирчин өрсөлдөж медалийн эзэд тодров.
Тэмцээний дүн
Эрэгтэй:
Б.Даваасүрэн
Б.Жигмиддорж
Б.Пүрэвсүрэн
Б.Эрдэнэтөгс
Эмэгтэй:
Д.Цолмон
Ж.Нарантунгалаг
С.Оюундарь
Б.Бадамханд