Цаг үеийн мэдээ

Ховд аймагт шатрын 2023 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд Төв аймаг, "Хан-Алтай" клуб, 52 дугаар сургуулийн тамирчин спортын дэд мастер Эрдэнэбаярын Хүслэн түрүүллээ. Тэрбээр 15 настайдаа Монгол Улсын аваргаар тодорсон бөгөөд 11 өрөг буюу сүүлийн тойргийн тоглолтод ДШХДМ Б.Амин-Эрдэнийн эсрэг хараар наадаж хожил байгуулснаар 11 өргөөс 7.5 оноотой коэффицентийн илүүгээр аварга цол хүртсэн. 

Э.Хүслэн эмэгтэй шатарчдаас улсын аваргад түрүүлсэн 26 дахь тамирчин болсон юм.

Таны сурталчилгаа