Цаг үеийн мэдээ

Бөхийн төрлүүдийн дэлхийн чансааны оноо олгох энэ жилийн гурав дахь цуврал Кыргызстаны нийслэл Бишкект эхэлсэн. Тэмцээний хоёр дахь өдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57, 62, 68, 76 кг-ын үдээс өмнөх барилдаанууд боллоо. 62 кг-ын жинд гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон, 68 кг-д ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа нар финалдаж, 62 кг-д гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарав. 

Таны сурталчилгаа