Хараа-Ерөө голын сав газрын захиргаа нь 628 гол горхи, 153 булаг шанд , 29 нуур, тойром 20 гаруй рашааныг хамгаалж ажилладаг байна. Сав газрын захиргаанаас жил бүр усны тоо бүртгэл хийдэг ба 2023 оны тооллогоор ширгэсэн гол, горхи сэргэсэн үзүүлэлттэй байна.
Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн 7 сумаар усны тоо бүртгэл хийсэн ба сэргэсэн булаг шанд 2, ширгэсэн байсан 7 булаг задарч урсаж эхэлжээ. Тооллого үргэлжлэн хийгдэж байна.