Цаг үеийн мэдээ

“АТАР” ХЭВИЙН БООВНЫ НЭРЭМЖИТ БАРИЛДААНД ХУРЦ АРСЛАН Н.ӨСӨХБАЯР ХОЁР ДАХИА ТҮРҮҮЛЛЭЭ

“Талх Чихэр” ХК-ны нэрэмжит “АТАР” хэвийн боовны нэрэмжит аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн уламжлалт барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Эвт Чулуу” ХХК, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-ний 014 анги, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, "Юү Эл И" ХХК, "Хан Хэнтийн Аварга" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Даваасүрэнгийн Алтанцоож үзүүрлэв. 

Дөрөвт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, "Хилчин" спорт хороо, “Алтанбулаг Уул” ХХК, УБТЗ - Замын 3-р анги, “Чойрын Богд” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, "Алдар" спорт хороо, Алтан Жолоо групп, ЗХ-016 анги, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, аймгийн хурц арслан О.Наранбаатар нар шалгарлаа. 

Наймд аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар, аймгийн арслан Ц.Төмөрцоож, аймгийн арслан Г.Цогтгэрэл, аймгийн харцага Б.Ренчинжүгдэр нар үлдэв. 

Зохион байгуулагчдын зүгээс “Уран барилдааны шагнал”-ыг Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, “Аварга” сургууль, “Эв Монгол” клубын бөх, аймгийн харцага Б.Ренчинжүгдэрт гардуулсан юм. 

Дараагийн барилдаан ирэх ням гараг буюу хоёрдугаар сарын 02-нд Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит Сумын цолтон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанаар үргэлжилнэ. 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

 

Таны сурталчилгаа