2025 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ажлын алжаалаа тайлах хэрэгтэй болсон байна. Харин алс хол аялал, томилолтоор явахаас татгалз. Хэт ядарснаас болж архаг өвчин сэдэрч болзошгүй. Алсын ирээдүйгээ төлөвлөх гээд хэрэггүй сайн амарч ав. Биеийн дархлааг дэмжих эмчилгээ хийлгэ. Чөлөөт цаг гарган дасгал сургуулилт заавал хий.
Үхэр: Гэр орондоо халуун дулаан, тавтай тохилог байхыг эрхэмлэ. Ханатлаа унтаж, сайн амар. Хэрэгтэй өөрчлөлт болон ахуйн бага зэргийн шинэчлэл хийхэд таатай. Сэтгэл ханамж нь хамгийн энгийн үйл явдлаас ундран гарна. Эрүүл мэндээ анхаарахад тохиромжтой цаг үе. Бие махбодоо гаднын муу нөлөөнөөс сайтар хамгаалах хэрэгтэй.
Ихэр: Хэн нэгэнд уруу татагдсаны хэрэггүй. Бие даасан байдлаа хадгалах юм бол элдэв асуудал үүсэхгүй. Хий дэмий зүйлд сэтгэлээ чилээхээ боль. Од эрхсийн эрхшээлээр төлөвлөсөн ажлаа түргэн шуурхай, үр ашигтай гүйцэтгэж чадахгүй бололтой. Аль болох ганцаараа байж, ирээдүйн ажлаа төлөвлө.
Мэлхий: Хэрүүл шуугианаас хол бай. Үр ашиггүй хэл амыг бүү тоо. Олон хүнтэй ярилцах бол дотоод бодлоо бүр мөсөн дэлгэхээс зайлсхий. Таны өрсөлдөгчийн явуулга хүчтэй байна. Юунд ч бууж өгөлгүй, хариу арга мэхээ одооноос эрж хай. Танилуудын хүрээлэл танд шаардлагатай мэдээлэл цуглуулж зөв шийдвэр гаргахад тусална.
Арслан: Сэтгэл санааны тавгүй байдлаа мартан биеэ хайрлаж, сайн амар. Бага зэргийн зөрчилтэй асуудал дээр биеэ сайн барьж чадвал эрүүл мэнд тань сайн байна. Хэт муу санаатай байж болохгүй. Эрсдэлтэй алхам хийхээс зайлсхий.
Охин: Таны эрч хүч доод хэмжээнд байна. Үймээн шуугиантай газраас хол бай. Энэ өдрийг амар тайван байдлаар өнгөрүүл. Өөр газар оронд нүүн шилжих эсвэл байраа солих санаа төрж магадгүй. Зарим зүйл дэндүү уйтгартай санагдана. Уран бүтээлч хүмүүст амжилт ирнэ. Сайн бүтээл гаргахад хэрэгтэй эрэл хайгуулаас амжилт олох магадлалтай.
Жинлүүр: Өнөөдөр цаг зав гарган гэр бүлтэйгээ агаар салхинд гаргаарай. Амжилттай бөгөөд эрүүл байх үндэс нь ойр дотнын хүмүүсийн тусламж, хайрын нөлөө байх юм. Өөрийн үзэл бодлыг бусдад тулгах хэрэггүй. Хүмүүсийг байгаагаар нь хүлээж авч сур. Энэ амралтын өдөр та сонирхолтой сониуч зантай хүнтэй тааралдана. Цагийг энгийн боловч үр дүнтэй өнгөрүүл.
Хилэнц: Энэ өдөр үл ойлголцлоос болж ойр дотнын зарим хүмүүстээ муу юм санаж болохгүй. Өөр лүүгээ чиглэсэн муу энергийг зайлуулахын тулд залбирал бясалгал үйлд. Мөн уран бүтээлийн ажил хийж биеийн тамир спортоор хичээллэвэл сайн. Өөрийгөө эрхлүүл. Боломжийн үнэтэй таалагдсан зүйлээ худалдан ав. Хайрын болзоонд явахаас бүү цааргал.
Нум: Одоогийн байр сууриа баталгаажуулж чадна. Зарим хүмүүс үл хөдлөх хөрөнгө худалдаж авна. Мэдээллийн технологийн салбарт хөгжүүлэлт хийдэг хүмүүс зоригтой алхам хийх хэрэгтэй. Өнөөдөр ихэнх цагаа ажлаа хийж өнгөрөөх бололтой. Гэр орны асуудал бага байгаа мэт боловч удахгүй гарч ирж мэднэ.
Матар: Дархлаагаа сайжруулж, спортоор хичээллэ. Өөртөө тохирсон ачааллаа зөв сонгох хэрэгтэй. Халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхийн тулд өнөөдөр хичээх хэрэгтэй. Бодож мөрөөдөж явсан хүнийхээ зүрх сэтгэлийнхээ түлхүүрийг ч олж магадгүй үе.
Хумх: Гэр бүлдээ халуун дулаан уур амьсгал бүрдүүл. Сүм хийдэд очиж буян хийхэд сайн өдөр. Ирэх долоо хоногийг эрч хүчтэй эхлэхийн тулд сайн амар. Анхааралтай байхгүй бол эрүүл мэндэд асуудал гарах магадлалтай. Хэрэглэх хоол хүнсээ сайн судлах хэрэгтэй болно.
Загас: Таны анхаарлын төвд гэр бүлийн асуудал байх бололтой. Зарим хүмүүс гэр орны яаралтай ажлаа дуусгахын тул нэлээд сандарч магадгүй. Амралтын өдөр ч аливаа зүйлд сэтгэл ханалгүй улам өндөр өндөрлөг рүү тэмүүл. Энэ амралтын өдрийг ирээдүйн төлөвлөгөөгөө боловсруулахад зарцуул. Ерөнхийдөө зүгээр суух завгүй өдрүүд таныг хүлээж байгааг сана.