УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал уяачид хэрхэн улс төрд зүй бусаар нөлөөлж байгаа талаар мэдээлэл хийлээ.
-Уяачид улс төрд зүй бусаар хэрхэн нөлөөлж байгаа талаар бид мэдэх ёстой. Аливаа мэдээлэлд иргэд бид шүүлтүүртэй хандах хэрэгтэй. Нөгөө талаасаа төр, улс төрчдийн өгч байгаа мэдээлэл үнэн зөв байх ёстой. Өнгөрсөн амралтын өдөр болсон жагсаалын үеэр морин спортыг уламжлалаа эвдэх гэсэн, тусгаар тогтнолд аюул учруулсан, өв соёлоо устгах гэсэн ийм хэсэг бүлэг хүмүүсийн үйлдэл гэдэг ийм мэдээлэл цахим орчинд хүчтэй явлаа. Миний хувьд энэ уламжлал биш юм аа гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Үүнийг шүүхээс тогтоосон. Үндэсний архивын ерөнхий газрын баримтаар тогтоосон. Өөрөөр хэлбэл 2004 оноос хойш албан ёсоор өвлийн уралдаан болдог болсон юм. Тэгэхээр ер дөө 15 жилийн түүхтэй ийм уралдаан гэсэн үг. Бид нар 15 жилийн түүхтэй хаврын уралдааныг яагаад өв соёл гэтлээ андуурч, өв соёл гэж ойлготлоо ийм хэмжээнд хүрэв гэдэгт улс төрчид буруутай. Улс төрчдийн асар хүчтэй оролцоо байгаа гэж би хэлнэ. Тийм учраас өнөөдрийн энэ хурлыг төрийн ордон дээрээс Их хурлын гишүүдийн хэвлэлийн хурал хийдэг индэр дээрээс хариуцлагатайгаар хийхийг хүслээ.
Түүхийг эргэн харвал 2004-2005 оноос энэхүү уралдааныг Засгийн газрын тогтоолтой хийдэг болсон. Эргээд хуулийн түүхийг харах юм бол Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан уралдаанд оролцох юм бол цол чимэг олгодог ийм хуультай болсон. 2004 оноос эхлэн бид хууль ёсоор хүүхдийн эрхийг зөрчиж эхэлсэн гэсэн үг. Бид хэдхэн жилийн түүхтэй ийм зүйлийг өв уламжлалаа гэж андуурч явжээ.
2019 онд У.Хүрэлсүх ерөнхий сайдын үед Засгийн газрын тогтоол шийдвэрийг гаргаж, есдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахгүй, сунгаа тэмцээн, бэлтгэл ажлыг ч зохион байгуулахгүй гэдэг Засгийн газрын тогтоол гарсан. Харамсалтай нь 2019 оноос хэдий ийм тогтоол гарсан ч орон нутгуудад хууль зөрчиж ирсэн. Энэ хууль зөрчиж байгаа нь мөн улс төрчидтэй холбоотой.
Өнгөрсөн сонгуулиар орон нутгийн уяачид мөнгөтэй, нөлөө бүхий хүмүүсийн улс төрчдөд хамгийн түрүүнд хэлдэг зүйл нь "хэрвээ энэ сонгуульд та нар ялъя гэж бодож байгаа бол Хаврын уралдааныг сэргээ, хөдөө орон нутгийн залуучуудын саналыг авъя гэж бодож байвал хаврын уралдааныг сэргээ" гэдэг ийм ятгалгыг хүчтэй хийдэг.
Өнгөрсөн цагаан сараар Ерөнхий сайд алдарт уяачидтай нэвтрүүлэг хийсэн. Тэр үеэр хаврын уралдааныг сэргээх талаар ярьсан. Засгийн газарт хаврын морин уралдааныг сэргээх талаар хүсэлт өгсөн. Үүнийг эрс эсэргүүцэх ёстой. Шүүх аль хэдийн цэг тавьсан. Засгийн газарт мөн цэг тавьсан. Бүгдэд нь үгүй гэж зоригтой хэлдэг болмоор байна.
Монголын морин спорт, уяачдын холбооны Их хурал төрийн ордон болсон. Үүнд УИХ-ын гишүүн Пүрэвдорж өндөр үүрэг рольтой оролцсон.
2025-01-27
Noirnoosoo ser odoo l yhaw niited il bolj bgaa bolhoos bish ert deer ueseee urin hawartai zolgosnii bayr gj morid uralddag l bsan yg unendee owliin bish hawriin uraldaan bas buten jiliin hodolmoriig gantsahan zun bish hawar uraldaj moridoo bair baitsiig hardag ym mori gdeg amitanaa mdehgui yg unendee hurdan durtai bolgono ni unadaggui shalgarsan huuhed unadag ym